Үндсэн агуулга руу шилжих

Тэмцээн, уралдаан

Урлагийн наадамд 300 гаруй сурагч оролцлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургуулийн урлагийн наадам энэ удаа хамгийн олон оролцогчтой боллоо.

Урлагийн тэнхим

2 минутын унших

Сургуулийн урлагийн наадам гуравдугаар сард хоёр өдрийн турш үргэлжилж, 300 гаруй сурагч урлагийн 14 төрлөөр өрсөлдлөө.

Морин хуур, ардын дуу, орчин үеийн бүжиг, найрал дууны төрлүүд хамгийн олон оролцогчтой байв.

Ялагчид дүүргийн урлагийн наадамд манай сургуулийг төлөөлөн оролцоно.